''Нарны хороолол''-ын долдугаар байрны 10 дугаар давхарууд галд өртжээ

10-р сарын 18, 2024 - 08:58
4 өдрийн өмнө
 0
''Нарны хороолол''-ын долдугаар байрны 10 дугаар давхарууд  галд өртжээ

"БГД-т  байрлах "Нарны хороолол"-ын 8-р байранд гал гарч байна" гэх дуудлага 2024 оны аравдугаар сарын 17-ны 22:10 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Гал унтраах 10, 14-р ангийн алба хаагчид галыг нэг цагийн дотор унтрааж, оршин суугчдыг утаажилтын бүсээс гарган, аюулгүй болгожээ. Галын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. Галд 7-р байрны 10 дугаар давхарууд өртсөн байна.


Нэмэлт мэдээлэл: Өнөөдөр өглөөний авсан мэдээллээр  "Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсан гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон. Харин 10дугаар давхаруудын зарим айл өртөж угаартах аюултай байсан тул иргэдийг байрнаас нь гаргах арга хэмжээ авчээ.


Улмаар гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраасан байна гэх мэдээллийг өглөө.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow