27 жил Пакистанд гацсан иргэнээ Ерөнхий сайд авчирхаар болжээ

10-р сарын 18, 2024 - 09:16
2 сарын өмнө
 0  126
27 жил Пакистанд гацсан иргэнээ Ерөнхий сайд  авчирхаар болжээ

Эх орондоо ирж чадахгүй 27 жил болсон эмэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын баг авчирах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа билээ.  Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсад ажиллах үеэр 27 жил Пакистанд амьдарсан Монгол Улсын иргэн С гэх эмэгтэйн асуудал шийдэгдэж, Монголдоо ирэхээр боллоо.

Иргэн С нь 1997 онд ОХУ-д сурч байхдаа Пакистан хүнтэй гэр бүл болж, тус улсад очсон байна. Гэвч нөхөр нь нас барснаар тэрбээр дараа буцаад эх орондоо ирэх боломжгүй болжээ.

Share:
126

like

dislike

love

funny

angry

sad

wow