Иргэдийн хувьцааг энгийн болгосноор иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болно

1-р сарын 16, 2024 - 17:15
11 сарын өмнө
 0  49
Иргэдийн хувьцааг энгийн болгосноор иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд тус компанийн хувьцааг иргэд хэзээ худалдан борлуулж, ашиг хүртэж, бэлэглэж болдог болох талаар тодруулав. Энэ талаар "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт "2010 онд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд олгоход хувьцааны хэлбэрийг заагаагүй. Хязгаарлагдмал эрхтэй хувьцаа гаргасан. Харин одоо хэлэлцэж байгаа тогтоолоор иргэдийн хувьцааг энгийн болгоно. Тогтоолын төслийн эхний заалтад 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс төрсөн хүүхдүүдэд шууд энгийн хувьцаа олгохоор тусгасан. Өмнө нь үнэгүй олгосон хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх зохицуулалт төслийн хоёрдугаар заалтад байгаа. Тогтоол батлагдсанаар сонгодог буюу амьд хувьцаа болно гэсэн үг" гэв. 

Иргэдийн хувьцааг энгийн болгосноор иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болох юм.

Share:
49

like

dislike

love

funny

angry

sad

wow