Ч.Өнөрбаяр: 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү, Х.Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна.

11-р сарын 2, 2023 - 13:06
1 жил өмнө
 0  79
Ч.Өнөрбаяр: 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү, Х.Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна.

Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг “4:11” мэдээллийн цагт мэдээлэл хийдэг. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР:

Х.Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна. Хот удирдах гэдэг хуульчийн ч ажил биш. Хууль зүйн яаман дээр сэлэм эргүүлж давхисан шигээ хотыг удирдана гэж байхгүй. Баахан хүнийг шроонд хийснээр хотын асуудал шийдэгдэхгүй. Ухаан зарах ёстой, бодлого гаргах ёстой, судалгаа хийх ёстой. Х.Нямбаатарын бодож, бодож оруулж ирсэн хууль нь 27 мянган төгрөгийн хураамж авах тухай.


 Долоо хоногийн дотор бодож боловсруулсан хууль нь. Долоо хоногийн дотор хууль судлаад, боловсруулаад асуудал шийддэг байсан байсан бол үе үеийн хотын дарга нар асуудлыг амархан шийдэх л байсан. Тийм юм байдаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Хүүхдээ сургуульд сургахын тулд маш олон хүн өнөөдөр хотын төв рүү явж байгаа.  Бизнесээ эрхэлж, ажлаа залгуулахын тулд  өдөрт хэдэн хүн хотын төв рүү орж ирдэг тооцоо судалгааг гаргасан уу. Тэр бүгдэд хураамж төлөөд сууж байх уу. Тооцоо судалгаа нь байна уу. Хуулийн төслийг дээшээ харж сууж байгаад болосвруулдаггүй юм, цөөн хэдэн хүн өрөөндөө суулгачихаад хууль хийдэггүй юм.


Та нар өнөөдөр иргэдийнхээ амьдралыг хоосолчихоод, бизнес эрхлэгчдээ тоночихоод, Монголын эдийн засгийг сүйрүүлчихээд дээрээс нь хураамж авах тухай яаж амнаас чинь гарч чадаж байна аа. 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү.

Share:
79

like

dislike

love

funny

angry

sad

wow