Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын мэдээлэл сонсоно
УИХ дахь МАН-ын бүлэг 13.00 цагт товлогдож, 2020 оны төсөв хэлэлцэнэ. Тодруулбал, 2024 оны төсөв УИХ-д өргөн барьсан бөгөөд Сангийн сайд Б. Жавхлан төсвөө гишүүдэд танилцуулж, мэдээлэл өгөх юм. Мөн бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, худалдан авалтанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүн, сайд Ж. Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар нарын мэдээлэл тус тус сонсох аж.
Ардчилсан намын бүлэг мөн өнөөдөр 13.00 цагт хуралдахаар товложээ. Тус намын бүлийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн барьсан 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсоно. Мөн нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн шинэчлэл хийж, шинэ ногоон автобус нийлүүлсэн ч тэдгээр нь хуучин автобус болж, асуудал үүсээд буй. Үүнтэй холбоотой мэдээллийг сонсох юм байна.