Ч.Лодойсамбуу: Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

4-р сарын 7, 2025 - 08:28
2 өдрийн өмнө
 0  17
Ч.Лодойсамбуу: Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй хамтран Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. 


  • Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах,
  • Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй,
  • Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулахаар ажиллаж байгаа аж.

Ингэснээр 

  • Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасч үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.  
  • Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурсанаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. 
  • Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж тооцжээ. 
Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow