Зөвшөөрөлгүй баригдсан найман давхар барилгыг Кенид нураажээ
Кени улсын нийслэл Найроби хотод ойрын жилүүдэд барилгажилтын ажил идэвхтэй өрнөж байгаа ч чанар стандартын шаардлага хангаагүй, зохих ёсны зөвшөөрөл аваагүй олон барилга баригджээ. Эдгээр зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын нэгийг нураасан байна.
Найроби хотод Кахава Уэст дүүрэгт долоон жилийн өмнө буюу 2017 онд баригдсан найман давхар барилгыг нураалаа. Хоёр долоо хоногийн өмнө оршин суугчдыг чөлөөлөхийг анхааруулсан ч барилгыг нураах үед дотор нь хүмүүс үлдсэн байж болзошгүй гэж Кени улсын Улаан загалмайн нийгэмлэг Х платформ дээр нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ.
Харин хотын захиргааны албаны эх сурвалж барилга нурах үед хажуугаар нь өнгөрч байсан эмэгтэй хөнгөн бэртэл авснаас өөр гарз хохирол учруулаагүй гэжээ. Найробигийн захирагч Жонсон Сажакагийн хэлснээр уг барилга ямар ч зөвшөөрөлгүй баригдаж, өнгөрсөн хугацаанд оршин тогтносоор ирсэн гэжээ.
Харин барилгад амьдарч байсан иргэд эрх баригчдын гэнэтийн мэдэгдэлд цухалдаж, байрлах газар олдохгүй сандарсан тухайгаа ярьсан байна.