З.Санждоржийн хэргийг энэ сарын 29-ны өдөр хаалттай хэлэлцэнэ

10-р сарын 22, 2024 - 08:37
2 сарын өмнө
 0  17
З.Санждоржийн хэргийг энэ сарын 29-ны өдөр хаалттай хэлэлцэнэ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан яллагдагчаар татагдсан. Энэ хэргийг 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.  Тэгвэл уг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд хаалттай хийхээр тов гарсан байна.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow