Монголоос анх удаа шерпагүй бие даан Эверестэд авиралт хийж яваад амиа алдсан уулчдад мастер цол олгоно

12-р сарын 25, 2024 - 10:14
12 цагийн өмнө
 0  161
Монголоос анх удаа шерпагүй бие даан Эверестэд авиралт  хийж яваад  амиа алдсан уулчдад  мастер цол олгоно

Уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд Олон улсын хэмжээний мастер цол олгохоор боллоо.

Уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Тэд буухдаа амиа алдсан юм.

Энэ шийдвэрийг МУҮХ-ны удирдах зөвлөлийн гишүүд баталлаа.

Share:
161

like

dislike

love

funny

angry

sad

wow