Автобусны жолооч ''Хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү'' гэжээ

2-р сарын 14, 2025 - 17:59
9 өдрийн өмнө
 0  21
Автобусны жолооч ''Хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү'' гэжээ

Иргэн цахим хуудсаараа дамжуулан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-218 гарааш дугаартай автобусны жолооч "Хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү” гэх гомдол гаргасныг НТБГ-аас хянаж шалгажээ.

Хянаж үзэхэд, тухайн зорчигчийн картын мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул жолооч хууль ёсны дагуу зорчих хөлсөө төлөхийг шаардахад, уурлан хэл амаар доромжилсон нь тогтоогдсон байна.

НТБГ-аас "Нийтийн тээврийн автобусны хяналтын камер тухайн орчны үйл явдлыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар бичдэг болохыг анхааруулъя.

Зорчигч та соёлтой боловсон үйлчлүүлнэ үү" гэж мэдэгдлээ.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow