Жуулчин эмэгтэй акулын дайралтад өртөж гараа тас хазуулжээ

9-р сарын 14, 2023 - 16:40
1 жил өмнө
 0  46
Жуулчин эмэгтэй акулын дайралтад өртөж гараа тас хазуулжээ

Шармэль-Шейх хотын ойролцоох Улаан тэнгист  өнөө өглөө сэлж байсан эмэгтэй рүү акул дайрч зүүн гарыг нь тас хазжээ.

Шармэль-Шейхбол Синайн хойгийн  цөл ба Улаан тэнгисийн хоорондох Египетийн амралтын хот юм. Жуулчин бүсгүй Дахаба мралтын газрын далайн эрэгдээр найзтайгаа сэлж байгаад араатанд зэрлэгээр хазуулсан байна. Үүнийг харсан амрагчид далайн эргээс зугтаажээ.

Эмэгтэйг далайгаас аварч, эмнэлэгт хэвтүүлэх үе духаангүй байсан ч одоо биеийн байдал тогтвортой гэж мэдээлж байна. Аврагчид далайн эргийн дагуу хоёр цагийн турш акулыг хайсан боловч олдсонгүй хэмээн The sun мэдээллээ. Энэ явдлын дараагаар далайн эргийг хаагаад байна.

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow