Сонгуулийн үр дүнгийн дараа Гүржийн Ерөнхийлөгч ''Оросын тусгай ажиллагаа'' байсан хэмээгээд иргэдийг эсэргүүцэл зарлахыг уриалжээ
Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили маргаантай сонгуулийн үр дүнгийн дараа ард иргэдийг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ.
Өнгөрсөн бямба гарагт тус улсын парламентын сонгууль бол одоогийн эрх баригч нам ялалт байгуулсан. Харин Ерөнхийлөгч Зурабичвили сонгуулийн санал хураалтыг "Оросын тусгай ажиллагаа" байсан хэмээгээд үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв. Улмаар даваа гарагт гүрж иргэдийг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж "Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дэлхий нийтэд зарлах"-ыг уриалсан байна. ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлсэн эрх баригч нам олонх болж ялалт байгуулсан нь сөрөг хүчний намынхан болон барууны талыг баримтлагч гүржчүүдийн хувьд хүнд цохилт болсон юм.
"Гүржийн мөрөөдөл" нам парламентад 89 суудал авсан бол барууны үзэл баримтлалтай дөрвөн сөрөг хүчин нийлээд 61 суудал авчээ.
Саналын хуудас бөглүүлэхээр хахууль өгөх, сонгогчдыг айлган сүрдүүлэх, сонгуулийн санал хураалтын байрны ойролцоо хүчирхийлэл үйлдэх зэрэг нь сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзж байгаа гэнэ.