Монгол Улсын нийт гадаад өр 792.9 сая ам.доллароор өсжээ
Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 792.9 (2.4%) сая ам.доллар, өмнөх улирлаас 227.5 (0.7%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 (15.7%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 (23.0%) сая ам.доллар, Засгийн газрынх 92.1 (1.2%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
Харин бусад салбаруудын гадаад өр 993.5 (10.6%) сая доллар, Төв банкных 494.1 (20.0%) сая ам.доллароор тус тус буурчээ. Нийт гадаад өрийн 13.8 (40.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.0 (23.6%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5.0%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.