Путин ажлаа хүлээж авсантай холбоотойгоор тус улсын Засгийн газар огцорлоо
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулиар дахин сунгасан. Түүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-ны Мягмар гаригт болсон. Путин ажлаа хүлээж авсантай холбоотойгоор тус улсын засгийн газар огцорлоо. Холбогдох тушаалд ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ.