Зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсний улмаас 67 хүн сураггүй байгаа бөгөөд одоогоор 30 орчим хүний цогцсыг уснаас гаргаад байна

1-р сарын 31, 2025 - 07:13
4 цагийн өмнө
 0  52
Зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсний улмаас 67 хүн сураггүй байгаа бөгөөд одоогоор 30 орчим хүний цогцсыг уснаас гаргаад байна

"American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт лхагва гараг /2025.01.29/-ийн шөнө  мөргөлдсөн. Үүний  улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг бүгдийг нь уснаас гаргаж авах ажиллагаа хийж байна.


 Зорчигч тээврийн онгоцонд 64 хүн, АНУ-ын армийн "Black Hawk" нисдэг тэрэгт гурван хүн гээд нийт 67 хүн байгаа аж. 67 хүнээс хэд нь амьд байгаа нь тодорхогүй байгаа бөгөөд 30 хүний цогцсыг ослын газраас гаргаж аваад байгаа аж.  Мөн "American Airlines"-ийн зорчигч тээврийн онгоц цэргийн Black Hawk нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэж АНУ-ын албаныхан үзэж байна. 


Зорчигч тээврийн нисэх онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэг сургуулилалтын нислэг хийж байсан бөгөөд түүн дотор гурван цэргийн алба хаагч байсан гэж Америкийн цэргийн эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ. Харин зорчигч тээврийн онгоцонд онгоцны багийн гишүүдтэй нийлэд 60 хүн байжээ. Цэргүүд ослоос амьд гарсан эсэх талаар мэдээлээгүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яам ослын шалтгааныг шалгаж эхэлжээ. Пентагоны тэргүүн зорчигчдын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлжээ.  Хүсэлтийг зөвшөөрсний дараа диспетчер нисдэг тэрэгний нисгэгчтэй холбогдож зам тавьж өгөхийг хүсжээ. Үүнээс минут хүрэхгүй хугацааны дараа мөргөлдөж, зорчигч тээврийн онгоц Потомак голд унажээ.  Вашингтон хотын Рейганы нэрэмжит нисэх буудлын ойролцоо болсон уг осол сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж магадгүй юм. 

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow