Женни өөрийн гэсэн ODDATELIER нэртэй компанитай боллоо

12-р сарын 25, 2023 - 13:12
12 сарын өмнө
 0  52
Женни өөрийн гэсэн ODDATELIER нэртэй компанитай боллоо

Алдарт BLACKPINK -ийн Женни өөрийн гэсэн албан ёсны ODDATELIER хэмээх компани нээж буйгаа өчигдөр инстаграмаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр 2024 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ ODDATELIER (OA) компаниар дамжуулан туурвихаар болсон тухайгаа мэдээлжээ.  Уг мэдэгдэлдээ “Сайн уу, Женни байна. Маш олон амжилт, бүтээл гаргасан жил өнгөрлөө, сэтгэл зүрхээрээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөн ирээдүйд болох зүйлсийг тэсэн ядан хүлээж байна. 2024 онд би өөрийнхөө үүсгэн байгуулсан “OA” агентлагаар дамжуулан ганцаарчилсан урлагийн замналаа эхлүүлнэ. “OA” агентлаг болон мэдээж BLACKPINK-тэй эхлүүлж буй шинэ үйлсийг маань дэмжээрэй, баярлалаа” гэжээ.  ODDATELIER-ийг энэ оны 11-р сард Женни болон түүний ээж хамтран үүсгэн байгуулжээ. Өмнө нь Женни бусад BLACKPINK-ийн гишүүдийн хамт YG Entertainment- тай хамтлагийн үйл ажиллагаа явуулах онцгой гэрээ байгуулж байсан. Женни өөрийн агентлагаа үүсгэн байгуулснаар BLACKPINK-ийн гишүүд одоо "тусдаа, гэхдээ хамтдаа" гэсэн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах аж. 

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow