З.Энхболд: Зээлийг зээлээр хаах нь өр төлөх биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар "Самурай" бондын 30 тэрбум иенийн өрийг хугацаанд нь төлж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,"Сүүлийн 7 жилд нэг монгол хүнд оногдох гадаад өр 2 дахин нэмэгдэж 36 сая төгрөг болсон. 2016 оны сонгуулийн өдөр 15 сая байсан. Зээлийг зээлээр хаах нь өр төлөх биш, төлсөн бол нийт зээл буурах ёстой" гэв.