ШШГЕГ-ын ажилчдын орон сууц халаалтгүй дөрөв хоножээ

12-р сарын 25, 2023 - 13:15
12 сарын өмнө
 0  144
ШШГЕГ-ын ажилчдын орон сууц халаалтгүй дөрөв хоножээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ШШГЕГ-ын ажилчдын орон сууц хөлдсөн гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас/УБЗАА/-аас асуухад "Хүмүүс халаалтгүй гурав хоносон нь үнэн. Орон сууц хөлдөөгүй. Яагаад гэхээр засвар хийхээр дулааны шугамын усыг сулласан байсан. Өнөөдөр өглөөний байдлаар засварын ажил дуусаж, халаалтыг өгч байна. 2005 онд уг барилгыг барьсан компани хэнд ч хүлээлгэж өгөлгүй шороон доор дулааны шугамыг булаад явсан. Энэ шугам нь элэгдээд хүүхдийн зулай шиг болчихсон, нэг талд нь гагнаад хүчитгэхээр нөгөө талдаа задрах асуудал үүсэж, удлаа" хэмээн тайлбарлалаа.

Албаны хүний хэлснээр 400 гаруй айлын уг орон сууцыг ШШГЕГ-ын ажилчдын байр гэж анх барьжээ. Зарж үрээд одоо заавал шүүхийнхэн ч гэхгүй хүмүүс амьдарч буй юм.

Share:
144

like

dislike

love

funny

angry

sad

wow