Зам дээр хувцсаа тайлан, орилсон иргэнд 25 хоног баривчлах шийтгэл оноожээ

11-р сарын 27, 2023 - 17:08
1 жил өмнө
 0  155
Зам дээр хувцсаа тайлан, орилсон иргэнд 25 хоног баривчлах шийтгэл оноожээ

Явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлан, орилж танхайрсан этгээдэд 25 хоног баривчлах шийтгэл оноосон байна.

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ үйл явдал болжээ. Этгээд явган хүний зам дээр хувцсаа тайлж шидэн, орилжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасанчлан хэрэг нээж, шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 25 хоног баривчлах шийтгэл оноожээ.

Share:
155

like

dislike

love

funny

angry

sad

wow