Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ
Улстөрийн сөрөг хүчин гэгддэг АН-ын тухайд, генсек буюу Ерөнхий нарийн бичгийн даргагүйгээр багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.11.27/ Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Э.Одбаяр өмнө нь тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Харин одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөрийн Ажлын албаны даргаар өнгөрсөн зургадугаар сард томилогдон ажиллаж эхэлсэн юм.