13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэргийн албан хаагч нарын удирдлага болох Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөллөө

4-р сарын 5, 2024 - 11:39
9 сарын өмнө
 0  440
13 настай охиныг хүчирхийлсэн  гэх хэргийн албан хаагч нарын удирдлага болох  Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөллөө

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Энх-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь түүний удирдлага доорх албан хаагчид  13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа. Улмаар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан бөгөөд уг албан хаагчдыг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэгт сэжиглэгдэж буй алба хаагчийн нэг нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одын жолооч байсан гэх мэдээлэл ч гарсан. Энэ мэт  асуудалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Энх-Одыг ажлаас нь ийнхүү чөлөөлөх шийдвэр гарсан байна.

Share:
440

like

dislike

love

funny

angry

sad

wow