Захидал харилцааны, хувь хүний, мөрдөн байцаалтын нууц Монголд байхгүй болсон уу?
Ц.Элбэгдорж, П.Цагаан гэх хоёр хүний чат гэх материалыг ил болгосон нь шүүмжлэлд өртөөд байна.
Учир нь захидал харилцааны, хувь хүний, мөрдөн байцаалтын нууц Монголд байхгүй болжээ гэсэн эхний асуудалд хөндөгдөж байна. Улс төр ямар ч хэлбэрээр явж болно. Гэхдээ хууль зөрчиж, эрх мэдэл албан тушаал, эрх мэдлийг ашиглаж болохгүй. Ц.Элбэгдорж, П.Цагаан гэх хоёр хүний чат гэх материал эвлүүлэг мөн эсэх нь дараагийн асуудал. Харин мөрдөн байцаалтын нууц болон захидал хоорондын нууцыг хэвлэлийн хурал дээр зарласан нь олны гайхлыг төрүүлсэн юм.Цагдаа нь баримт дэлгэхдээ алдаа гаргасан бол прокурор хаана байсан бэ.
Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд баримтыг дэлгэсэн хэмээн мэдээллийг олон нийтэд үзүүлэхдээ тайлбарласан.Эцсийн дүндээ цагдаа, прокурор хоёр нийлж улс төрждөг болсон уу хэмээн иргэд цахим орчинд үзэл бодол, байр сууриа илэрхийлж байна. Үүнийгээ хуулийн байгууллагууд тайлбарлах биз ээ. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал иргэдэд нэг өөр, албан тушаалтнуудад өөр, хуулийнханд бас нэг өөр үйлчилдэг байж болохгүй.