Эмнэлэгт ухаангүй байсан ээж сэргээд хүүгээ угаартаж, амиа алдсныг мэдээд чочролд оржээ

4-р сарын 26, 2024 - 07:33
8 сарын өмнө
 0  653
Эмнэлэгт ухаангүй байсан ээж сэргээд хүүгээ угаартаж, амиа алдсныг мэдээд чочролд оржээ

 СХД-ийн 41-р хороонд 50 орчим насны эмэгтэй, 12 настай хүүгийн хамт гэртээ угаартаж, улмаар хүү нь нас барсан харамсалтай хэрэг гарсан бид энэ талаар мэдээлсэн билээ. Хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу бороотой өдөр гарсан аж. Тэр өглөө гэртээ гал түлж, орой нь жиндүү байсан учир яндангаа авч, өрхөө бүтээгээд унтахад ийм явдал болсон гэх мэдээлэл байгаа юм. Үүний улмаас ээж хүү хоёр угаартаж, хүү нас барсан байна. Харин хүүгийн ээж тэр өдрөөс хойш  эмнэлэгт ухаангүй байсан бөгөөд  сэргэх үед нь   хүүг нас барсныг дуулгажээ. Дөнгөж сэргээд байсан ээж нь хүнд цохилтод орсон байна. Хүү айлын ганц хүү байжээ. Тухайн айл гэртээ угаар мэдрэгчтэй ч тэр үед ажиллаагүй гэх мэдээлэл байгаа юм.

Share:
653

like

dislike

love

funny

angry

sad

wow