Японы сарнаа буугч аппарат ажиллаж эхэлжээ
Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж эхэлсэн тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө мэдээллээ.
Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн нарны зайн хавтангууд одоо ажиллаж байна гэж тус агентлаг үзэж байна. Япон улс нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр аппаратаа буулгаснаар манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулсан тав дахь орон болсон юм.