Гандантэгчэнлин хийдийн лам нар Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээ хийж эхэллээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Гандантэгчэнлин хийдийнхэн цэвэрлэгээндээ гарчээ. Монгол түмний уламжлалт баяр тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн 500 гаруй лам хуварга, ажилтан хийдийн дотор, гадна орчны явган хүний зам талбайг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэх нөхцлөөс урьдчилан сэргийлэх ажлаа базааж эхэлжээ.






