Японд цүнамигийн сэрэмжлүүлэг зарлажээ
Японд өнөөдөр өглөө 8.14 цагт Изү арал орчим 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнамигийн сэрэмжлүүлэг гаргажээ. Давлагааны өндөр нэг метр орчим байна гэсэн тооцоол гаргасан байна.
Наймдугаар сарын 17-нд Изү арал орчим 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ. Газар хөдлөлтийн голом 10 метрийн гүнд бүртгэгдсэн бөгөөд тухайн үед цүнамгийн сэрэмжлүүлэг гаргаагүй аж.