В.Зеленский өнөөдөр Д. Трамптай уулзана
Нью-Йорк хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар тохирсноо АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр мэдээлжээ. В.Зеленский өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай Вашингтонд уулзсан юм. Цагаан ордонд Зеленскийтэй уулзах үеэрээ ерөнхийлөгч Байден $8 тэрбум орчмын шинэ тусламжийн багцыг зарласан юм. В.Зеленский үүнийг “том дэмжлэг” хэмээн сайшаажээ.
Трампын хувьд өчигдрийг хүртэл Украины ерөнхийлөгчтэй уулзах төлөвлөгөөгүй байгаагаа хэлж байжээ.