Шон Дидди Комбсын хэргээс мултрахын тулд алдартнуудын зарим нь хохирогчидтой тохиролцох санал гаргаж эхэлжээ
Реппэр Шон Дидди Комбсын бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн нэг хэсэг гэгдэж байсан алдартнуудын зарим нь шүүхэд дуудагдахгүйн тулд хохирогчидтой тохиролцон, мөнгө өгч эхэлсэн хэмээн хохирогчдын өмгөөлөгч Тони Базби ярьжээ.
Диддигийн үдэшлэг дээр очиж байсан, тухайн үдэшлэгт юу болдгийг мэддэг, хажуунаас нь харж байсан гэх хэн бүхэн уг хэрэгт холбоотой хэмээгээд тун удахгүй олныг цочирдуулах А листний алдартнуудыг зарлах болно гэдгээ хэлжээ. Эдгээр алдартнуудын зарим нь уг хэргээс мултрахын тулд хохирогчидтой тохиролцох санал гаргаж эхэлсэн байна.
Шон Диддигийн хувьд батлан даалтад гарах боломжгүйгээр хоригдож буй бөгөөд түүний хохирогч болсон гэх 120 хүн иргэний шүүхэд гомдол гаргаад байгаа юм.