"Баавгай болохсон" киног Оскарт оролцох ёстой хэмээн үзэж гарын үсэг цуглуулж эхэлжээ
Баавгай болохсон" киног Монгол Улсаа төлөөлөн Оскарын шагнал гардуулах ёслолд албан ёсоор төлөөлөн оролцох ёстой хэмээн үзэж гарын үсэг цуглуулж эхэллээ. Энэ санаачлагыг "Нүүдэлчин зам" холбооны продюсер Ш.Номиндарь эхлүүлсэн байна. Тэрээр "Каннын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт Монгол Улсаас анх удаагаа шалгарч, Монголын кино урлагийн түүхийг шинэ шатанд аваачин, дэлхий дахины А зэрэглэлийн томоохон кино наадмуудад оролцож, маш олон шагнал хүртэн, арав гаруй улсын кино театруудад албан ёсоор олон нийтэд хүрээд, Монголдоо хүртэл 2024 оны Box Office Топ 5-д жагссаар байхад "Баавгай болохсон" киног Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзаад байгаа юм.