Уулын Карабахд түлшний агуулах дэлбэрч, олон хүн амиа алджээ

9-р сарын 26, 2023 - 09:13
1 жил өмнө
 0  33
Уулын Карабахд түлшний агуулах дэлбэрч, олон хүн амиа алджээ

Уулын Карабах дахь Степанакерт-Аскеран чиглэлийн замын ойролцоо байсан түлшний агуулахад дэлбэрэлт болсны улмаас олон хүн амиа алдаж, шархаджээ.

Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, есдүгээр сарын 25-ны үдэш Степанакерт дахь түлшний баазад дэлбэрэлт болсон байна. Энэ дэлбэрэлтийн улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоо нийтдээ 200 орчим болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Ийм олон хүн хохирсон шалтгаан нь тухайн үед Уулын Карабахыг орхин гарч байсан оршин суугчдад энэ агуулахаас түлш тарааж байсан аж. Шархадсан хүмүүсийн ихэнх нь биеийн байдал нь хүнд тэднийг эмчлэх эмнэлгийн ажилтан дутмаг байгаа гэнэ. 

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow