УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ялагдал хүлээж, Б.Жаргалан ялав

9-р сарын 26, 2023 - 06:37
1 жил өмнө
 0  40
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн ялагдал хүлээж,  Б.Жаргалан ялав

АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар сонгогдлоо. Хоёр дахь шатны санал хураалтад түүнтэй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өрсөлдөж ялагдал хүлээлээ.

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг тодруулах хоёр дахь санал хураалтыг А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын дунд явуулахаар болсон байна. Учир нь эхний санал хураалтад Б.Жаргалан 285 хүний санал, А.Адьяасүрэн 220 хүний санал, Б.Пунсалмаа 48 хүний санал, Д.Үүрийнтуяа 16 хүний санал авч, хэн нь ч энгийн олонх буюу 50+ санал авч чадаагүй байна. Иймд А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын дунд дахин санал хураахаар болсны эцэст дээрх сонголтыг авчирсан юм. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ерөнхийлөгчөө сонгоно

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow