Утсаа авдаггүй, хариу өгдөггүй Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногт "11-11” төвд ажиллана

4-р сарын 22, 2024 - 08:38
8 сарын өмнө
 0  37
Утсаа авдаггүй, хариу өгдөггүй Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногт "11-11” төвд ажиллана

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ  долоо хоногт “11-11” төвд ажиллана. Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал хүсэлт, гомдол тус төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ.


Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол хамгийн олон ирсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн.  Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.


Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow