Ч.Лодойсамбуу: Төр нь төв талбайдаа аварга том гуанз нээж, Засаг дарга нь хоолны меню зохиож өдөр өдрөөр нь зарлаж байхыг зөвхөн Монголдоо л харж байна

4-р сарын 10, 2025 - 07:16
8 өдрийн өмнө
 0  229
Ч.Лодойсамбуу: Төр нь төв талбайдаа аварга том гуанз нээж, Засаг дарга нь хоолны меню зохиож өдөр өдрөөр нь зарлаж байхыг зөвхөн Монголдоо л харж байна

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль болж байна. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилэх юм.  Хоолны фестивальтай холбоотой эргэн тойронд нь өрнөж буй асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөнджээ.Open photo Тэрбээр


 "Олон орны хоолны гудамж, фестиваль үзсэн. Төр нь төв талбайдаа аварга том гуанз нээж цагдаагаар хамгаалуулаад хүмүүсийг өдөржин үүдэндээ дугаарлуулж, Засаг дарга нь хоолны меню зохиож өдөр өдрөөр нь зарлаж байхыг зөвхөн Монголдоо л харж байна. Хариуцсан дарга нь энэ хоолны зардал 1.6 тэрбум биш 600хан сая төгрөг гээд л хээв нэг ярьж байх юм. Мөнгөн дүн дээр мэдрэмжээ бүр алджээ. Үнэндээ л мөнгөөр гулгиж байгаа юм байна. Ийм байхад төрд татвар хураамж төлөхөөс зэвүү дургүй нь хүрэлгүй яах вэ дээ. Уг нь “Хоолны фестивал хийе ээ, манайхан гараад ирээ” гээд төв талбайгаа эсвэл аль нэг гудамжаа чөлөөлөөд өгөхөд л манай хоолны үйлчилгээ эрхлэгчид гадаад дотоодгүй цуглаад жинхэнэ хоолны өдөрлөг, үдэшлэг гэж юу байдгийг төрөөс нэг ч төгрөгийн гарлагагүй утгаар нь үзүүлээд өгч чадна. Урагшгүй ноёд нь даанч итгэхгүй. Хэдэн бизнесүүдээ шуналаар нь дуудангаа мөлжиж өөрсдөө хөлжихөө л бодно. Өчнөөн зуун сая төгрөгөөр хийж байгаа юмыг нь л хар. Дээрэлхэж чадаж байна даа үнэхээр."


хэмээсэн байна.Open photo

Share:
229

like

dislike

love

funny

angry

sad

wow