Монгол Улсын хилээр нэг кг орчим хар тамхи оруулж ирсэн 20-25 насны хоёр этгээдийг яллагдагчаар татан, цагдан хорилоо

4-р сарын 2, 2025 - 18:32
3 өдрийн өмнө
 0  94
Монгол Улсын хилээр нэг кг орчим хар тамхи оруулж ирсэн 20-25 насны хоёр этгээдийг яллагдагчаар татан, цагдан хорилоо

Интерполын үндэсний төв товчооны Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Франц улсад оршин суух Монгол Улсын иргэн М нь 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн хугацаанд иргэн Т-тэй бүлэглэн ХБНГУ-аас Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 844 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. Уг хэргийг Хар тамхтай тэмцэх газраас илрүүлэн өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

Тухайн этгээдүүдийг гуравдугаар сарын 18-ны өдөр баривчилж, зарж борлуулах гэж байсан эд зүйлсийг нь эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг хэрэгт 20-25 насны хоёр этгээдийг яллагдагчаар татан, цагдан хориод байгаа юм байна. 

Share:
94

like

dislike

love

funny

angry

sad

wow