Трампын шүүх хурлын үеэр танхимын гадна нэг иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэжээ

4-р сарын 22, 2024 - 07:37
8 сарын өмнө
 0  37
Трампын шүүх хурлын үеэр танхимын гадна нэг иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын шүүх хурал болж буй Манхэттэний шүүхийн гадаа нэгэн эрэгтэй өөрийгөө шатааж, амиа алджээ.


Өөрийгөө шатаасан иргэнийг 37 настай Максвелл Аззарелло гэж тодорхойлсон ба өөрийгөө галдан шатаахаас өмнө шүүхийн гадна хуйвалдаан хууль бус асуудлын тухай  лоозон барьж зогсдог байсан гэж гэрчүүд мэдэгджээ. Шүүх хуралд тангарагтны шүүгчдийг сонгож байх үед уг хэрэг гарсан байна.  Аззареллогийн түлэгдэлт ноцтой байсан тул эмнэлэгт хүрэхээс өмнө нас барсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Хэрэг явдлын үеэр шүүх хурал үргэлжилж байсан ба шүүхийн аюулгүй байдлыг зөрчөөгүй гэж албаныхан мэдэгдэв.


Мөн амиа алдсан иргэн өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож  байгаагүй  ба гэр бүлийнхэн нь түүнийг хаашаа явж байгаа талаар  мэдээгүй байжээ. 

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow