Д.Трампыг шалгахад халдашгүй дархан эрх үйлчлэхгүй гэж шүүх үзжээ

2-р сарын 7, 2024 - 11:40
10 сарын өмнө
 0  16
Д.Трампыг шалгахад халдашгүй дархан эрх үйлчлэхгүй гэж шүүх  үзжээ

Капитол руу дайрсан хэргээр Ерөнхийлөгч асан Дональд Трампад эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад халдашгүй дархан эрх үйлчлэхгүй гэж АНУ-ын давж заалдах шатны шүүх үзжээ.


“Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед хэрэгжиж байсан халдашгүй дархан эрх нь цаашид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна. Энэ шийдвэрийг уг хэргийг хянан хэлэлцсэн гурван шүүгч санал нэгтэй гаргажээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Трампыг дэмжигчид Капитол руу дайран орох үед болсон үйл явдлыг шүүхээр хэлэлцэх явцад халдашгүй дархан эрхтэй холбоотой асуудал үүсжээ. Трампын өмгөөлөгчид ярихдаа, тухайн үед тэрбээр Ерөнхийлөгч байсан тул хэрэгт татаж шүүхээр яллах боломжгүй гэж мэдэгдэж байгаа юм.  2020 оны сонгуулийн талаар худал мэдээлэл тарааж, сонгуульд ялагдсаныхаа дараа засгийн эрхэнд үлдэхийн тулд 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлыг ашиглахыг оролдсон гэж Трампыг буруутгаж байгаа бөгөөд түүний эдгээр үйлдлийг тусгай прокурор Жэк Смит шалгаж байгаа юм.


2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр сонгууль будилаантай болсон гэх мэдэгдлийг хэд хэдэн удаа хийсний дараа дэмжигчид нь Капитол руу дайрсан билээ.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow