Украины дронууд халдсаны улмаас газар хөдлөлтийн хэмжээний хүчтэй дэлбэрэлт болжээ
Оросын Тверь мужийн нутаг дэвсгэрт оршдог зэвсгийн томоохон агуулахад Лхагва гарагийн шөнө буюу урд шөнө Украины дронууд халдсаны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болжээ. Москвагаас баруун зүгт 380 км зайд оршдог Торопец тосгоны ойролцоо оршдог уг агуулахын дэлбэрэлтийн улмаас асар том хэмжээний гал дүрэлзэн асаж байгааг сошиал сүлжээнд тарсан дүрс, зургууд харуулж байна. NASA-гийн хиймэл дагуулд тухайн газраас 14 км кв талбайг хамарсан хүчтэй халалтын эх үүсвэр мэдрэгджээ.
Газар хөдлөлтийг бүртгэх станцуудад дэлбэрэлтийн үеэр бага хэмжээний чичиргээ мэдрэгдсэн байна.