Д.Трамп В. В Путинтэй холбогдож, Украины дайныг удахгүй шийдвэрлэх сэдвээр яриа хэлэлцээ хийх сонирхолтойгоо илэрхийлжээ
Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй пүрэв гарагт утсаар холбогдож Украины дайны талаар ярилцсан байна. Трамп энэ үеэр Украины дайныг хурцатгахгүй байхыг зөвлөж , Европ дахь АНУ-ын цэргийн оролцоо их байгааг Путинд сануулсан хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Түүнчлэн Трамп Украины дайныг удахгүй шийдвэрлэх сэдвээр дараагийн яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп нэг өдрийн дотор Украины дайныг зогсоох шийдэл олно хэмээн амлаж байсан ч одоогоор хэрхэн шийдвэрлэхээ тайлбарлаагүй байна.
Трамп мөн лхагва гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.