Непалын цэргийн арми үймээн самууныг хяналтандаа авлаа

9-р сарын 11, 2025 - 08:14
3 цагийн өмнө
 0  72
Непалын цэргийн арми үймээн самууныг хяналтандаа авлаа

Непалын армийн зүгээс үймээн гарч, эмх замбараагүй байдал үүссэн хотуудад болоод Катмандуд цэрэг байрлуулж эхэлсэн. Тус улсад галдан шатаах, дээрэм тонуул хийх, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч, үргэлжилсээр байгаа тул Непалын арми хүчний бусад байгууллагатай хамтран үймээнийг таслан зогсоох арга хэмжээ авч эхэлсэн юм.

Мөн Ерөнхийлөгч Рам Чандра Паудел ойрын хугацаанд улс төрийн бүх намын төлөөлөлтэй болон жагсаалыг эхлүүлсэн “Generation Z” хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгчид Катманду дахь үймээн самуун, галдан шатаалтад ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгджээ.No description available. 

Цэргүүд бүхнийг хяналтандаа авч хаа сайгүй буутай цэргүүд зогсоон элдэв хөдөлгөөнийг хорьсон байна.  “Армидаа талархаж байна” хэмээн дараах зургуудыг нийтэлжээ.No description available.

Непалын арми Ерөнхийлөгч болон сайд нарыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ. Сангийн сайд Бишну Прасад Паудель жагсагчдад зодуулсан байна. Дараа нь жагсагчид Ерөнхий прокурорын газрын байр болон тойргийн шүүхийн байр луу дайран орж, хэргийн материалуудыг гарган шатаажээ.  Лалитпур хотын шоронгоос 1.500 орчим хоригдол оргосон гэдгийг албан ёсоор тогтоожээ. Цагдаагийн ерөнхий газрын гадна буудалцаан болсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, үймээний үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж шархаджээ. 

Share:
72

like

dislike

love

funny

angry

sad

wow