Украины довтолгооны үеэр Хар тэнгисийн флотын командлагч амиа алджээ

9-р сарын 26, 2023 - 09:22
1 жил өмнө
 0  63
Украины довтолгооны үеэр Хар тэнгисийн флотын командлагч амиа алджээ

Крымийн хойгт хийсэн сөрөг довтолгооны үеэр Оросын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколов болон бусад 33 офицерыг устгасан гэж Украины тал мэдэгдэв.  Севастополь дахь Хар тэнгисийн флотын төв байр руу дайралт хийсэн нь Оросын тэнгисийн цэргийн дээд тушаалтнуудын уулзалттай давхцсан байна. Энэ үеэр Хар тэнгисийн флотын командлагч тэргүүтэй 34 офицер амь үрэгдэж, 105 хүн шархаджээ. Флотын төв байрны барилгыг сэргээх боломжгүйгээр сүйдсэн тухай тусгай хүчнийхэн Telegram сүлжээнд бичжээ.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам дээрх мэдээллийн баталж хараахан тайлбар хийгээгүй байна. Москва өмнө нь Украины халдлагыг баталсан ч нэг цэргийн албан хаагч сураггүй алга болсон гэж мэдэгдсэн юм.

Виктор Соколовын ойр дотны хүмүүс ч хэвлэлийнхний тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөхөөс татгалзсан юм.

Share:
63

like

dislike

love

funny

angry

sad

wow