Фэйсбүүк, Инстаграмын хохирогч хүүхдүүдийн эцэг эхээс Марк Закербэрг уучлал гуйжээ

2-р сарын 1, 2024 - 11:43
11 сарын өмнө
 0  39
Фэйсбүүк, Инстаграмын хохирогч хүүхдүүдийн эцэг эхээс Марк Закербэрг уучлал гуйжээ

АНУ-ын Сенатын хууль зүйн байнгын хороо онлайн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулсан юм. Нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн сонсголд Meta, Snap, Discord, X, TikTok таван компанийн гүйцэтгэх захирлууд оролцжээ.Тэдний дунд Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг байсан юм. Бүгд Найрамдах намын сенатор Жош Хаули хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нүүр рүү харж байгаад уучлал гуйхыг Закербэргээс шаардсан нь сонсголын хамгийн оргил мөч байлаа.


Сонсголд сошиал платформын нөлөөгөөр амиа алдсан болон эрүүл мэндээр хохирсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байжээ. Тэд гартаа хүүхдүүдийнхээ гэрэл зургийг барьсан байв.“Таны бүтээгдэхүүн хүмүүсийг алж байна” гэж хэлсэн Хаули яг одоо уучлал гуйх боломжтой эсэхийг залуу тэрбумтнаас асуужээ.Закербэрг суудлаасаа босож, эцэг эхчүүдийн төлөөлөл рүү харж зогсоод “Та бүгдийн амссан зовлон зүдгүүрийг өөр хэн ч дахин туулах ёсгүй. Үүний төлөө бид маш их хөрөнгө зарцуулж байгаа” гэж хэлээд уучлал гуйсан юм.


Сонсголд оролцсон Сенатын гишүүдийн олонх нь сошиал медиа компаниудын хуулийн зохицуулалтын орчныг чангатгаж, хүүхдийн садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгатай материалыг платформоороо тараасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээдэг болгохоо амлаж байлаа.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow