УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй чуулганы үеэр мэтгэлцэхээр болжээ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энэ баасан гараг буюу 10 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж, 20 минут мэтгэлцэхээр боллоо. Хоёр талын микрофоныг 20 минутын турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асуух хүрээнд явагдаж АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй ажээ” гэжээ.