УИХ-ын чуулганы индэр дээрээс "П**** чинь" гэж хэлсэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ард түмнээс уучлал гуйх уу?

4-р сарын 19, 2024 - 08:14
8 сарын өмнө
 0  53
УИХ-ын чуулганы индэр дээрээс "П**** чинь" гэж хэлсэндээ  УИХ-ын дарга Г.Занданшатар  Монголын ард түмнээс уучлал гуйх уу?

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцсэн.


Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 38 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулах байв. 13:00 цагаас цайны завсарлага авч, санал хураалтыг 14:00 цагаас явуулахаар болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар суудал дээрээ утсаа оролдож байхдаа "П**** чинь" хэмээх зүй бус үг хэлэв. Төд удалгүй үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа хэмээн алх цохисон юм. Монгол улсын хууль тогтоох байгууллагын дарга  ийн ёс бус хэллэг УИХ-ын индэр дээрээс хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Зарим иргэд арай ч дээ "Бидний дээр  суугаа нөхдийн үнэн нүүр царай" гэсэн бол зарим нэг нь "Ийм л арчаагүй хүмүүсээр төр түшүүлж байна. Эд нараас сайн зүйл гарахгүй гэсэн" нэгэн ч байв. Юутай ч энэ талаар УИХ-ын дарга Г.Зандаршатар Монголын ард түмнээс уучлал хүсэх эсэх нь тодорхойгүй байна. Харин энд УИХ-ын даргын ёс зүй хэм хэмжээ, соёл гэж байх ёстой. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь "П"  гэж хэлээд суух нь  ёс зүйд  нийцэх нь бүү хэл  өндөр соёлтой оронд бол өөрөө  уучлал хүсээд огцорох ёстой. Манайд бол эсэргээрээ "Энэ тухайгаа юу ч гэж тайлбарлахгүй чимээгүй байвал олон нийт мартана" гээд сууж байгаа бололтой.


 Ёс зүй сахилга бат хариуцлагыг ард түмэн нэхэх ёстой.

Share:
53

like

dislike

love

funny

angry

sad

wow