Нум: Өөрийн бодол санаа, зорьсон зорилгоо бусдын үгээр өөрчилж хувиргах хэрэггүй

10-р сарын 22, 2024 - 06:47
2 сарын өмнө
 0  24
Нум: Өөрийн бодол санаа, зорьсон зорилгоо бусдын үгээр өөрчилж хувиргах хэрэггүй

12 ордын өдрийн зурхай (2024.10.22)

Хонь: Хийх гэж зорьж, хүлээсэн зүйлээ урам зоригтойгоор барьж авна. Шинэ санаа, оновчтой шийдлийг нэлээд бодож ярилцсаны эцэст олж чадна. Хуучинсаг сэтгэлгээгээ халж, шинэ сэдлийг төрүүлэх үе. Орчин цагаа дагасан зөв зохион байгуулалтыг хийхийг хичээ. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу ханцуй шамлан дайрах хэрэгтэй бололтой. 

Үхэр: Хамт олны дунд таагүй уур амьсгал бий болно. Энэ нь зарим нэг хүний буруу санаа, цуу яриа, өдөөн хатгалгаас болж мэднэ. Үүнээс болж таны нэр төрд муу нөлөө ирэх ч ажигч гярхай, хүлээцтэй зангийнхаа ачаар үүссэн нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадна. Сэтгэл хангалуун бус мэдрэмж маш ихээр төрөх боловч хүлээцтэй байснаар асуудал аяндаа намдах болно. 

Ихэр: Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Уран бүтээл туурвиж буй хүмүүс онгод ихтэй, бүтээл арвинтай байх болно. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлын төвд орно. Гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод зөвлөж байна. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Гэнэтийн таатай бэлэг эсвэл мэдээлэл хүлээн авна. 

Мэлхий: Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд уналт явагдана. Таны толгойд орж ирсэн санаа болон төлөвлөгөө нь хүссэн амжилтыг авчрахгүй. Олон талт гэрээ хэлэлцээр хийхэд тааламжтай биш үе. Хувийн асуудал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Бодол санаагаа цэгцлэхийн тулд мэдрэмждээ тулгуурлан аливаа зүйлийг шийдвэрлэх хэрэггүй гэж од эрхэс танд сануулж байна. 

Арслан: Яарч сандарсан байдал эсвэл өөдрөг бус үзлээсээ болж бодит байдалд зөв дүгнэлт хийж чадахгүйд хүрнэ. Урт удаан хугацааны төлөвлөгөөнд тань нөлөөлж болохуйц ямар нэгэн зүйл тохиолдох магадлалтай. Үүссэн нөхцөл байдлыг өөрчлөхөд амаргүй байна. Ажил хэргээ туйлын болгоомжтой, хянуур явуулахыг зөвлөж байна. 

Охин: Хувийн амьдралаа өөрчлөх боломж гарч ирэх болно. Энэ боломжийг бүү алдаарай. Ажилд тань зарим асуудал гарах тул сэтэл санааны хувьд бэлтгэлтэй байгаарай. Ямар нэг үл ойлголцол, зөрчилдөөн гарч болзошгүй. Хэрхэн хандах болон хариу үйлдэл гаргахаас нөхцөл байдал болон уур амьсгал хувирч өөрчлөгдөх болн

Жинлүүр: Өдрийн ерөнхий төлөв эерэг байх боловч эрсдэлтэй үйлдэлд дурлах хэрэггүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавиагүйгээс болоод бие тавгүйтэх магадлалтай. Хэт шулуун зангаасаа болж ойрын хүрээллийн хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүрнэ. Жижиг сажиг ажилд ихэнх цагаа үрэхээс зайлсхий. 

Хилэнц: Гаргасан төлөвлөгөө тань буруу тийш эргэж магадгүй. Ажлын төлөвлөгөө сайн урагшлахгүй байх ч хичээнгүй байдлынхаа ачаар боломжийн үр дүнд хүрэх болно. Ажил гүйцэтгэх үед нэлээд таагүй зүйл тулгарч болзошгүй. Бусдын үгийг сайтар сонсож өөрийн бүтэлгүйтэл болон амжилтад хэрхэн нөлөөлж болох талаар нухацтай бодож тунгаа. 

Нум: Өөрийн бодол санаа, зорьсон зорилгоо бусдын үгээр өөрчилж хувиргах хэрэггүй. Магадгүй таны бүтээлч сэтгэлгээ, оргилж буй эрч хүч урт хугацааны төлөвлөгөөнд сайнаар нөлөөлнө. Таны эрч хүчтэй байдал дарга удирдлагын гаргасан зарим шийдвэрийг чамлалттай санагдуулах ч түүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Бусдад хэт итгэх нь эрсдэл дагуулна гэдгийг санаарай. 

Матар: Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болон биеийн хүчний ачаалал шаардсан ажлаас зайлсхийх хэрэгтэй. Харин шинэлэг үйл ажиллагаанаас ашиг орлого олох магадлал өндөр байна. Зөвхөн таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр л хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд амлалтдаа хүрэхгүй байх бололтой. Мөн худал хуурмаг явдлаас болж урам зориг мохох магадлалтай. 

Хумх: Оновчгүй үг нь танд муу нэр зүүлгэхээс цаашгүй тул ямар ч нөхцөл байдалд эмх цэгцтэй яриа хэрэгтэй байна гэдгийг санаарай. Биеэ барих чадвараа ашиглан тайван байдлаа хадгалж чадвал аливаа таагүй зүйлээс эвтэйхэн гарна. Хийхээр товлосон ажлаа хойш суулгүй барьж ав. Зарим ажил харахад төвөгтэй мэт санагдах ч бариад авахад тийм ч хэцүү биш байх болно. 

Загас: Хэт их сэтгэл хөдлөлтэй хүмүүс тайван бус байвал зүрх өвдөх, хоол боловсруулах эрхтэн муудаж зэрэг зүйлтэй нүүр тулна. Амьдралаас эрх чөлөө, аз жаргалыг мэдрэх боломжийг эрж хай. Хамт олныхоо дунд нэр хүндээ хадгалж үлдэх боломжийг ч алдаж болохгүй. Жижиг асуудлаас болж барьц алдан өөрийн нэр хүндээ доош унагах хэрэггүй. 

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow