Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, тогтворжуулалтын санг өөрөө адилхан зарцуулсан

11-р сарын 2, 2023 - 12:16
1 жил өмнө
 0  43
Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, тогтворжуулалтын санг өөрөө адилхан зарцуулсан

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг гишүүн хэд хэдэн зүйл ярилаа. Төсвийн тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зарцуулаад дуусаж байгаа гэж ярьж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан, тогтворжуулалтын санг өөрөө адилхан зарцуулсан.


Тэгээд одоо бусдыг дайрч, доромжилдог нь хэрээс хэтэрлээ. Ингэж болохгүй. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг идсэн гэж ярьж байна. Сангийн яаманд байгаа төрийн сангийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байгаа. Энэ жилдээ амжуулаад Ирээдүйн өв сангийн 2.9 их наяд төгрөгийг тусад нь гаргаж, Монголбанкинд байршуулна. Нэлээд хэсгийг нь доллар болгож, валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр авч хадгалах бодлогыг 2024.01.01-ээс хэрэгжүүлэхээр СЯ, ЭЗХЯ ярьж байна. 


Улс төр хийж болно, худлаа ярьж, хүн гүтгэж болохгүй. Тэрбум төгрөг зарцуулж, телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Н.Алтанхуяг аа, Увс аймагт өрсөлдөх гэж байгаа бол очоод өрсөлд. 

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow