Төрийн байгууллагын 2 албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагыг АТГ-аас хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Ингэхдээ хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлжээ.