СУРАГГҮЙ БОЛСОН 45 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

1-р сарын 10, 2025 - 10:02
8 цагийн өмнө
 0  18
СУРАГГҮЙ БОЛСОН 45 НАСТАЙ  ЭМЭГТЭЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт иргэн Д нь нэгдүгээр сарын 07-ны өдрийн 16:15 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 08-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /45 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 10:45 цагт эхлүүлж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс урд зүгт 6 км зайд Булган сумын Баянбулаг багийн “Сангийн толгой”-н гүүрний доороос 13:05 цагт олж, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.


Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow