Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц мэргэжлийн сумод анхны ялалтаа байгуулжээ

3-р сарын 12, 2024 - 09:00
9 сарын өмнө
 0  274
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц мэргэжлийн сумод анхны ялалтаа байгуулжээ

Мэргэжлийн сумогийн “Миягино” дэвжээнд элссэн 23 настай Ө.Дэмиджамц анхны барилдаандаа ялжээ. Түүнийг бөх сонирхогчид дархан аварга Г.Өсөхбаярын хүү гэдгээр нь мэднэ. Тэрбээр Сэйхакүхо гэсэн нэртэй барилдаж байгаа бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж. Тэрбээр ялсныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Маш их анхааралтай барилдсан. Сэй гэдэг ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Учир нь, миний Дэмиджамц гэдэг нэр бол Хиргүй далай гэсэн утгатай. Хакүхо багш янз бүрээр бодож байгаад өөрийнхөө нэртэй нийлүүлсэн. Хакүхо гэсэн нэртэй барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Хүнд ачаа ч барилдаан бүрдээ анхаарна. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэжээ.

Share:
274

like

dislike

love

funny

angry

sad

wow