Туул голын эрэгт 360 градусын камер байршуулахаар найман шон босгожээ
НОБГ-аас Туул голын эрэг орчмоор, олон нийт хамгийн ихээр зорчдог найман хэсэгт шон босгож, цахилгаанд холбожээ. Түүнд 360 градус эргэдэг камер байршуулах юм.
Энэ ажлыг "Их хар сүлд" ХХК-тай хамтран гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн жилийн хувьд "Мандал даатгал" ХХК-тай хамтарч, нэн шаардлагатай таван байршилд ийм хяналтын камер суурилуулсан юм. Эдгээр камер нь 360 градус эргэж, нэг километрийн рариус бүхий газрыг дүрсжүүлэн хянах боломжтой.
Мөн дэргэдээ цагаан хоолойтой, түүгээр дуут сэрэмжлүүлэг хүргэдэг байна.