Соёлын биет болон биет бус өвийг хятад иргэд хууль бусаар хил нэвтрүүлжээ

6-р сарын 18, 2024 - 10:24
6 сарын өмнө
 0  45
Соёлын биет болон биет бус өвийг хятад иргэд хууль бусаар хил нэвтрүүлжээ

Монгол Улсад 26 жил оршин суусан БНХАУ-ын иргэн Рен жиёонг, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар гаргасан нь тогтоогджээ.

Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу тухайн хятад иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн иргэд манай улсад оршин суух хугацаандаа энэ төрлийн гэмт хэргийг тодорхой давтамжтай үйлддэг байсан байж болзошгүй бөгөөд хамгийн сүүлд үйлдэл дээрээ баригдсан нь энэ аж. Одоогоор тухайн иргэдийг албадан буцаасан боловч, монгол руу дахин нэвтрэхийг оролдсоор байгаа талаар мэдээлэл байна.

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow